Thursday, September 3, 2009

Амарын шонхор

Европд тохиолдлын шинжтэй таардаг Азийн энэ зүйл шонхорын нүүдлийн замнал нь сүүлийн жилүүдэд судлаачдын анхаарлыг ихээр татаж байгаа юм байна. Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Олон улсын зэрлэг амьтанд зөвлөх төвтэй (IWC, UK) хамтран өнгөрсөн 7 дугаар сарын 21 нд Хустайн байгалийн цогцолбар газарт үржлийн эм Амарын шонхорт сансрын хиймэл дагуулын дамжуулагч зүүж энэ зүйл шувууны нүүдлийн замналыг судалж байна. Хэрвээ шувуунд зүүсэн дамжуулагчид ямар нэгэн алдаа, эсвэл шувуу маань эндэхгүйгээр ирэх өвлийг өнгөрөөж чадвал сайхан мэдээ өгөх учиртай. Шонхор шувуудын дотроос жижигхэн биетэй шонхоруудын тоонд ордог энэ зүйл нь Хустай нуруунд олон тоогоор үүрлэдэг байна. Мөн нүүдлийн үедээ ч энд маш олон тоогоор цуглардаг. Гэвч сүүлийн 2-3 жилд өмнөх шигээ тэгж ихээр харагдахгүй байгаа тухай судлаачид нь ярьж байсан. Өнгөрсөн сарын сүүлээр бид Хустай нуруугаар дайрч ирсэн ба бид Хустай нурууны Баянгийн ам, судалгааны төвөөс хойш жуулчны баазын хооронд нийт 63 амарын шонхор (Amur falcon), 26 зээрд шонхор (Lesser Kestrel), 6 начин шонхор (Common Kestrel) тооллоо. Амарын шонхорын дийлэнх нь Баянгийн амны шонгийн утаснууд дээр таарсан ба ажиглахад залуу шувууд маш олон байсан.

Дамжуулагчтай эм Амарын шонхор, сулласаны дараа (Зургийг П. Ганхуяг)

Monday, August 31, 2009

Цагаан Халзан тvнжvvр харсан уу?

Бид Архангай явж байгаад замдаа Булган аймгийн Рашаант сумын Элсэн тасархайн дэргэд байх Тахилт нууранд шувуу дурандав. Зэгс ихтэй маш сайхан нуур байна лээ. Энэ нууранд харсан 75 орчим хээрийн галуун дотор А87 гэсэн ногоон өнгийн хүзүүвчтэй галуу 1 байсан. Харин 60 гаруй Халзан түнжүүр дотор нэг ширхэг цав цагаан өнгөтэй Түнжүүр байсан нь бидний анхаарлыг их татсан юм. Түүний нэгдүгээр дэвүүрийн 2-3 өд нь харлаж харагдсан. Урьд өмнө нь ийм цагаан Халзан түнжүүр харсан, үзсэн хүмүүс байвал хэлж өгч туслаарай. Энэ albinose уу? эсвэл........

Бидний харсан цагаан Халзан түнжүүр
Бараан өнгөтэй нь энэ жилийн дэгдээхэй (Зургийг Б. Мөнгөнбагана)

Нууранд харсан шувууд: Хээрийн галуу Bar Headed Goose-75, Эгэл хайргынхөгчүү Common Sandpiper 1, Үлэг харцага Goshawk-1, Идлэг шонхор Saker Falcon-1, Шууман шонхор Hobby-1, Нөмрөг тас Black Vulture-26, Сохор элээ Black Kite1, Анхидал ангир Common Shelduck-3, Гангар хун Hooper Swan-1 pair, Цагаан дэвлээ Chinese Pond Heron-1, Хөх цэгцгий White Wagtail-15+, Шар цэгцгий Yellow wagtail-10+, Халзан түнжүүр Common Coot -60+, Хар өрөвтас Black Stork-1, Отгот шунгуур Great Crested Grebe-3, Умардын хавтгаалж Northern Lapwing-37, Хондон ангир Rudy shelduck 28+, Цагаанхөмсөгт нугас Garganey-1, Зэрлэг нугас Mallard- 300, Цагаагчин халбагат Eurasian Spoonbill 20+, Морин цууцал Black-tailed Godwit 11, Улаан хөлт хөгчүү Common Redshank-2, Тураг гогой Great Cormorant-1, Темминскийн элсэг Temminck's Stint, Морин тутгалжин Eurasian Curlew-1,

Thursday, August 20, 2009

Галбын говь ба ногооны талбайн шувууд

7 дугаар сарын 23-31 ны хооронд Галбын говиор Жороо тоодогийн судалгаанд оролцлоо.
Нэг ч бороотой өдөр таарсангүйээ. Маш халуун дунджаар 40 градусын халуун өдрүүд байлаа. Бид жороо тоодог Macqueen's bustard-ийг байрлах мөн тохиолдоц газруудын координацыг авч амьдрах орчныг нь бичиглэж байв. Тиймээс бид заг, хайлаас, бутлаг ургамал бүхий сайран хөндийгөөр илүүтэй явдаг байв. Энд хулан жороо, тольт болон үнсэн дунхаа, цөлийн чогчого зэрэг 4 зүйлийн шувуу тогтмол тааралдана. Харин хайлаастай хэсгээр сохор элээ Black kite, начин шонхор Common Kestrel, идлэг шонхор Saker falcon, зээрд шонхор Lesser Kestrel , хон хэрээ Raven, амарын шонхор Amur falcon зэрэг шувууд илүүтэй таарч байна. Энэ говьд Могойч загалай Short toed eagle шувууны үүрийг тэмдэглэсэн байсан болохоор би энэ зүйл шувууг харахыг их хүсч байлаа. Хэдий үүрэнд нь очиж чадаагүй ч бие гүйцсэн хоёр шувууг харж чадсан юм.
Бид 7 сарын 31 нд Өмнөговь аймгийн Баяновоо суманд ирж би эндээс Даланзадгад руу унаанд суухаар боллоо. Гэтэл унаа маань үдээс хойш явна гэсэн болохоор бидэнд сумын урдхан талд байх хэсэг модтой ногооны талбайд шувуу дурандах зав гарсан юм.
Тэнд харсан шувууд:
Сохор элээ- Black kite, Зээрд шонхор- Lesser Kestrel (1 эр), Common Rose finch (1 эм), Шар элэгт хөмрөг – Yellow breasted bunting (1 эр), Цагаанхэвэлт хөмрөг – Pallas' Reed bunting (2 хос), Тольт дунхай- Isabelline Shrike (3 залуу шувуу), Үнсэн дунхай- Great grey Shrike (2 залуу шувуу), Бор тодол – White cheeked starling (20 гаруй), Согсоот болжмор – Crested Lark (1 хос 4 ангаахайн хамт), Хээрийн бор шувуу – Tree Sparrow, Асрын алтан хараацай- Barn swallow (20 орчим), нэгэн зүйл дуучшувуу

Далавчны тэмдэгтэй шилийн сар шувуу

Бид өнгөрсөн 5 сарын 17 нд Төв аймгийн Сэргэлэн сумын Ээж хадны орчмын уулсаар судалгаа хийж яваад хоёр далавчиндаа шар өнгийн тэмдэгтэй нэг шилийн сар шувуутай таарсан. Бид далавчин дээрх дугаарыг нь харах гэсэн боловч чадсангүйээ, шувуу маань нилээд өндөр аваад холдсон. Гэхдээ муухан ч гэсэн тэмдэг харагдах төдий зургийг доод талаас нь дарж амжлаа. Үүнээс хойш 6 дугаар сарын 19 нд нөгөө газраа дахин шар өнгийн тэмдэгтэй ижил зүйлийн шувуу харсан ба түүний баруун далавчных нь тэмдэг унасан зөвхөн зүүн далавчиндаа тэмдэгтэй байв. Энэ шувуу энэ (N 47.33075, E 106.82981) цэгт байрлах том хэмжээний ганц хадны орой дээрх үүрэн дээр суун үүрний материалуудыг янзлаж цэгцлэж байгаа харагдсан. Энэ магадгүй бидний анх харсан шувуу эсвэл өөр нэг өрөөсөн тэмдэг нь унасан шувуу байж болох юм. Хэрвээ тийм бол энэ орчимд тэмдэгтэй хоёр шувуу байна. Миний мэдэж байгаагаар энэ шувуу 2007 онд Монголын Шувуу Судлалын нийгэмлэгээс тухайн газар хийсэн судалгаанд хамрагдсан шувуу болов уу гэж бодож байна.

Monday, March 16, 2009

Шувуудын тухай

Манай оронд 470 гаруй зүйлийн шувуу бий. Амьдрах євєрмєц зохилдлогоороо шувуу бүр ялгагдах онцлогтой. Хэнтий, Хєвсгєлийн тайгад ойн жимсгэнэ, ургамлын үр, самар иддэг сойр, хєтүү, ханамал хєхєє, буслаг бүгээхэй, угалзан бэгбаатар, хар тоншуул, самарч шаазгай, ятга шаазгай, дуудууш, гацуурын загалмай бялзуухай, нарсны бужирга, зана, танан бялзуухай мэт єнгє зүсээрээ модны мєчир, навч шилмүүсэн дотроос тєдий л тєдий л ялгагдамгүй, харьцангуй цєєн зүйл шувуу бий. Гүн их тайгыг бодвол ойт хээрийн бүсийн холимог ойд хур, дагуурын ятуу, гургуул, хар єрєвтас, элээ, үлэг ба морин харцгай, явлаг сар, хєхєє, хүүрзгэнэ, хув бэгбаатар, харсуун ууль, алаг тоншуул, турлиах, шаазгай, тодол, шар элэгт, цагаан шанаат хємрєг, шийхнүүхэй, цэгцгий, хєх бух, уран шувуу, намнаахай, зэржигэнэ, дууч шувуу, гургалдай, галт сүүлт, хєєндэй зэрэг олон зүйл шувуудаас гадна нуга, намаг, нуур, ус, зэгс даган хиазат, тогоруу, галуу,нугас, түнжүүр олноороо єндєглєн зусна.
Элдэв амьтнаар баян энэ орчинд бүргэд, харцага, шонхор, цагаан элэгт мэтийн махчин шувууд бас олонтоо тааралдана. Хээр талд тоодог, євєгт тогоруу, тарважи бүргэд, шилийн сар мэт том шувуудаас гадна талын болжмор, монгол болжмор, шийхнүүхэй, адууч чогчоохой зэрэг элдэв жижиг шувууд элбэг.
Говь цєлийн бүсэд євс ихтэй хээр талд амьдардаг тоодгоос биеэр арай бага, бор саарал зүстэй жороо тоодог бий. Говийн элсний адил єнгєтэй, тагтаанаас томгүй биетэй ногтруу сүрэг сүргээрээ тааралдана. Цулхир мэтийн ургамлын үрээр хооллодог учир ногтруу тэжээл, ундаалах задгай ус хайж хол газар нисдэг. Мєн үүнээс гадна говийн шувуудад цєлийн чогчоохой, загийн бор шувуу, цєлийн зэржигэнэ, хулан жороо орно.
Мєнх цас, уулын тагаас бараг буудаггүй тундрын цагаан ятуу, цэвдгийн цагаан ятуу, єгєєлэй шулганаа, улаан бужирга, цахир бужиргатай зэрэгцэн алтайн хойлог, хахилаг, хадны тагтаа, тагийн харуулдай, гималайн харуулдай, цохионы хєєндэй, хэрэмний бялзуухай, харагчин хараацай, урианхайн сүвээ цагаан, ёл, тас, бүргэд зэрэг шувууд манай орны уулсаар оршино. Уул, тайга, хээр тал, говийн нуур, голуудаар дулаан улиралд ус намгийн шувууд олноор ирдгийн дотор загасан тэжээлтэй гогой, ахууна, хумхин нугас, цахлай, мєн усны хорхой шавьж, ургамлаар хооллодог хун, галуу, нугас, түнжүүр мэт нь хүн, мал хүрч чадахааргүй орчинг сонгож зэгс, єндєр євсєн дунд үүрээ засна. Ус намгийн шувуудаас манай оронд галууны 33 зүйл, сэлүүр хєлтний 2, ахууны 1, сооногийн 3 єрєвлигийн 7, халзан түнжүүрийн 2, халуугийн 1, хиазатын 48, цахлайн 16, тогорууны 6 зүйл єргєн тархжээ.
Манай орны хот суурин газарт тагтаа, начин шонхор, хараацай, ураацай, болжмор, алагтуу, жунгаа, хєх цэцгий зэрэг шувууд үүрээ засдаг.
Манай орны 280 гаруй зүйл шувууд дулаан оронд нүүдэлллэн явна. Монгол улсын "Улаан ном"-д дэлхий дахинаа ховор болсон цагаан тогоруу, хар тогоруу, хургач бор, мєн тархсан нутгийнхаа ихэнх хэсгээр цєєрч байгаа хар єрєвтас, тоодог, жороо тоодог, реликт цахлай, цагаан сүүлт бүргэд, цасны хажир, явлаг сар, цэн тогоруу, хошуу галуу, хээрийн галуу, гангар хун, хуруут хун, халбаган хошуут, гургуул зэрэг 20-иод зүйл шувуудыг оруулжээ.
Үй олноор үржин ой, бэлчээр, тариалан, хүнсний ногооны ургацыг сүйтгэдэг хортон шавьжийг хороож асар их ая тус хүргэдэг шувуудад манай оронд дархан цаазтай 7 зүйл тоншуулаас гадна хєх бух, тоншголжин, намнаахай, хєхєє, дагуурын ятуу орно. Бэлчээр сүйтгэдэг үлийн цагаан оготно зэрэг мэрэгчдийг єдрийн цагаар шилийн сар, зээрд шонхор, хайргууна шонхор, идлэг шонхор, турамтай шонхор, тарважи бүргэд барьдаг бол харанхуй болмогц хотны бүгээхэй, бэгбаатар, орволго, шар шувуу мэтийн шєнийн махчин шувууд бас олноор хєнєєлт амьтдыг хэт олшрохоос сэргийлдэг юм. Амьтдын сэгээр хооллодог тас, ёл болон бусад шувууд элдэв євчин тарахыг хязгаарлах, байгалийг эрүүл, цэвэр байлгахад ихээхэн үүрэгтэй.
Шувуудын сангас фосфор, азотлог нэгдлээр баян учир чанарлаг бордоо болдог. Шувууны сангасаар тариалан, хүнсний ногооны талбай бордох ч бий. Идсэн ургамлынхаа үрийг тараах, газар булж нєєцлєх үйл ажиллагааны ачааршувууд урамлын тархацын хүрээг тэлэх, ургамлын нєхєн ургалтад бас чухал үүрэг гүйцэтгэнэ.
Хүмүүс тахиа, галуу, нугас, євєгт, хяруул, гургуул зэрэг шувууг гэршүүлэн тэжээж, шувууны єндєр ашигтай аж ахуй, шувуу үржүүлэх фабрик байгуулан бүтээгдэхүүнийг хүнс, ахуйн хэрэгцээнд єргєн ашиглаж байна. Бас хур, сойр, хєтүү, ятуу, хахилаг, ногтруу мэт 8 зүйл суурин шувууг тус оронд хєлдүү түүхий эдийн бэлтгэлд агнан ашиглаж байгаагийн зэрэгцээ галуу, нугасны тєрлийн усны шувууг спорт-агнуурын чиглэлээр агнах ажлыг зохиодог.
Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь

Thursday, March 12, 2009

Aylaliin zar / Trip announcement


Эрхэм шувуу сонирхогч доо,

Манай шувуу ажиглагчдын клуб энэ сарын ээлжит аялалаараа Түнхэл руу аялахаар боллоо.Бид энэхүү аялалаараа Түнхэл орчмын шувуудыг ажиглах зорилгоор явах гэж байна. Та бүхнийг өргөнөөр оролцож цэвэр агаарт хамтдаа амралтын өдрөө өнгөрөөхийг урьж байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан файлаас (attached file) авна уу. Бид Бямба гарагийн өглөө УБ-аас галт тэргээр өглөөний 10 цагаас хөдөлж Түнхэлд өдөр 2 цагт очно. Үдээс хойш ойн шувуудаа дурандаад маргааш өглөө нь голоо дагаж дурандана. Тэгээд өдрийн 12 цагийн галт тэрэгээр ирэх төлөвлөгөөтэй байна.
Жич: оролцох хүн бүр өөрсдийн идэх хоол хүнс, болон галт тэрэгний хоёр талын зардал 6000 төгрөгтэй ирнэ үү! Дуран, аппаратаа мартваа!
Бид Бямба гарагын өглөө 9:30 цагт галт тэрэгний буудал дээр уулзаж билетээ авна. Явах хүмүүс вокзалын билет бичдэг танхимд уулзана уу. Бид ханан дээр логогоо байрлуулсан байх болно. Билет авахад иргэний үнэмлэх заавал хэрэгтэй шүү. Галт тэрэг хүлээх хугацаандаа вокзалын хойд талын цэцэрлэгт шувуу дурандах болно.
Тэнд айлын байранд хоноглох бөгөөд байр үнэгүй. Гэвч мешок, аяны гудас, цайны аягаа авчраарай.

Dear birders,

We are planing our next birding trip on this Saturday. We are going to Tunkhel which is located about 100km northwest from UB. We hope to see the wonderful wintering birds of Tunkhel. We invite you to join us for this birding trip in fresh air. Please find the attached file for further information.
In addition: Everybody need to take own food for 2 days and payment for train, ticket price is 6000 Tug (two way ticket for locals, a bit higher for foreigners). Do not forget to bring your binoculars and camera.
We will leave on Saturday morning by train, and come back on Sunday late afternoon.
We will stay in a house, but you have to bring your own sleeping bag and pad.
We will meet at 9:30 AM on Saturday morning inside the ticketing room of the Central Train Station. There will a logo of the MBW Club placed on the wall. You need to bring your identity card or passport to buy train ticket.
While we wait the train to leave there is a possiblity to check out the garden north of CTS for birds.

If you have any questions please don't hesitate to contact us, 96053336, 99257886.

Good birding,
Gankhuyag

Coordinator, MBWC

Thursday, March 5, 2009

Гурван сайхан уулаар сонин юу байна?

Зүүн сайхан уул (зургийг Б.Нямбаяр)

Түмээ ах бичив:

Сайн байцгаана уу. Би өнгөрсөн зунаас эхлэн Гурван сайхан уулын Зүүн сайхан, Баруун сайхан, Сэврэй уулсаар Алтайн хойлогийн зураг авахаар хөөцөлдөж явсаар харин энэ удаад тийм сайн биш ч ямар ч байсан хэвлэлийн шаардлага хангахуйц хэдэн зураг авлаа. Зургаа Монголын Улаан ном дээрхи зурагтай тулгаж үзэхэд ерөнхийдөө адилавтар хирнээ бас нилээд өөр зүстэй юмаа. Ер нь бол тал талаас нь зургуудаа авсан. Зарим нь нилээд боломжтой хэмжээний зураг авсан. Ер нь бол 40 м зайд ойртож чадсан.

Зүүн сайхан уулын нэг аманд хамаатныхаа нэгэн малчин залуугийнд очиж энэхүү зургийг авсан бөгөөд хойлог маань үнэхээр сэргэлэн, сонор бас тэгээд их цөөхөн, хамгийн хэцүү нь их өндөр уулын оройд амьдардаг шувуу юм байна.

Харин нэг онцлог нь тэд орой нар шингэхээс өмнө маргааш өглөө нь хамгийн эрт нар тусах уулын оройд хэд хэдээрээ бөөгнөн хад, бутны нөмөр бараадан хонодог ажээ.

Тэгээд өглөө нар тусч нилээд дулаан болохын үед хэвтрээсээ босцгоож уулынхаа бэлийг бараадан доошилсоор нилээд доор гэхдээ наад зах нь далайн төвшнөөс дээш 2300 метрээс дээш өндөрт хооллож идээшилдэг шувууд бололтой.

Өглөө нар туссаны дараа хэдхэн дуугараад чимээгүй болох боловч яг дэргэд нь байхад тэрүүхэндээ их гоё заримдаа адуу янцгааж байгаа юм шиг дуугарцгааж их сонор сэрэмжтэй өчүүхэн чимээг ч сонсож байх юм билээ.

Миний очсон газруудад Сэврэй уулын ноён оргилд 10 орчим, Баруун сайхан уулын оргилоор 24, Зүүн сайхан ууланд 15 байдаг гэсэн ч миний үзсэнээр эхний удаад 11, дахин сая очоод 4 шувууны зураг авсан.

Малчин залуудаа сая очихдоо Skytell-ийн гар утас авч өгч хонинд явахдаа хойлогнуудаа харж байхыг захисан бөгөөд өнөөдрийн байдлаар өдөр 13 цагийн орчим хонио хараад уулын хажуу дээр хэвтэж байна хажууханд маань 7 хойлог идээшлээд л байна гэж хэлж баярлуулав.

Мөн саяын явалтаар бид 4 ирвэс үзсэн бөгөөд малчны маань яриагаар 6 ирвэс байгаа үүнээс 2 нь бүдүүн ирвэс гэсэн билээ. Тэд нар өнөөдөр битүү орсон цасан дээр мөрөө үлдээн явсан байна гэнэ. Түрүү явалтаараа би буруу газраар олуулаа чимээ ихтэй өнгийснөөс ирвэсээ үргээж зураг авалт маань хэт холоос жаахан амжилтгүй болсон боловч удахгүй амжилттай авна гэж найдаж байна.

Хэрэв хүсвэл ядарч, даарахгүй, өлсөхгүйгээр хамт явж чадна гэвэл Өмнөговь руу хамтран аялж болно шүү.
Хүндэтгэсэн Х. Түмэндэлгэр